Thursday, April 7, 2016

Мэдээ: Дардасны тэмцээн болов.
3-р сургуулийн ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан “ Дардас”-ны тэмцээн 2016 оны 02 сарын 22 нд болж  60 гаруй багш, ажилчид оролцсон. Багш ажилчид 3 сумаар тоглож нийлбэр оноогоор дүгнэж байр эзлүүлж, шүүгчээр багш Б.Банзрагч Н.Молорцэцэг нар ажиллав. Тэмцээний байр:
1-р байр хөгжим бүжгийн  багш  Б.Энхтөгс 2-р байр биеийн тамирын багш Ш. Цогт
нийгмийн ухааны багш С.Алтансувд 3-р байр хөгжим бүжгийн багш Ш. Энхбаяр физикийн багш З.Золзаяа харуул хамгааллалтын ажилтан Б.Баярсайхан тусгай байранд биеийн тамирын багш Н.Молорцэцэг нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан. Энэ тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион явуулахаар боллоо.
Д.Энхмандах
Мэдээ: Нийгэм судлалын ЭЕШ-ын олимпиад боллоо.
2016 оны 02 сарын 20 нд Эрдэнэ-булган сумын 12 жилийн 3-р сургууль, Тариат сумын 12 жилийн сургуулийн ТНС судлагдахууны багш нар хамтран 3-р сургуульд Нийгэм судлалын ЭЕШ-ын олимпиад зохион байгууллаа. Тус олимпиадад 3-р сургууль ,Тариат сумын сургууль , 1-р сургууль , 2-р сургууль , 4-р сургууль, Спорт цогцолбор сургууль, Эрдэм сургууль , Өгийнуур сумын сургуулийн 10-12-р ангийн нийт сурагчид 113 сурагч оролцлоо.
 2011 оны В 2015 оны В хувилбарын даалгаврыг  сугалж , олимпиадад оролцсон сурагчид 80 минутын хугацаанд гүйцэтгэсэн. 3-р сургуулийн 4 багш , Тариат сумын сургуулийн 2 багш, 1-р сургуулийн 1 багш, 2-р сургуулийн 1 багш, Спорт цогцолбор сургуулийн 1 багш олимпиадын засалт хийж дүнг нэгтгэн гаргаж, сурагчдыг байр эзлүүлсэн. 1-р байр Тариат сумын сургуулийн  12г ангийн сурагч Б.Содном-эрдэнэ 2-р байр 2-р сургуулийн  12а     ангийн сурагч О. Буянзаяа Тариат сумын сургуулийн 11в ангийн сурагч Д.Цэрэндулам 3-р  байр Тариат сумын сургуулийн 12а Ш.Энхмаа Тариат сумын сургуулийн  11б ангийн сурагч Г.Өлзийсайхан Тариат сумын сургуулийн  12в ангийн сурагч Г.Алтанчимэг  тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль , өргөмжлөлөөр шагнагдсан.  Тариат сумын багш О.Булганхангай 3-р сургуулийн 10-12-р ангийн сурагчдад ЭЕШ хэрхэн бэлтгэх, нийгэм судлалын олимпиадад хэрхэн бэлтгэж амжилт гаргах талаар лекц уншсан.
Н.Баярмагнай.

Мэдээ: “Масс” олимпиад өнлөрлөв.
Байгалийн ухааны судлагдахууны багаас 2016.01.20 нд “Масс” олимпиадыг зохион байгуулалаа. Олимпиадад нийт 9-р ангийн 45 хүүхэд, 8-р ангийн 41 сурагч оролцлоо.
Олимпиадын шагнал урамшуулалыг олимпиадад оролцсон нийт сурагчдын мандатын мөнгөөр санхүүжүүлэв.
Шагнагдсан сурагчид:
            Хими                                                                     Физик
1-р байр Даваадолгор 9А                                     1-р  байр  Азбилэг 9А
2-р байр Урангоо 9Б                                             2-р байр Бүрэнхангай 8Б
3-р байр Ундармаа 9Б                                          3.-р байр Батцэцэг 9Б
4-р байр Ган-Эрдэнэ                                                        4.-р байр Мягмарсүрэн 8Б
5   байр Дэлгэрмаа 8Б
             Биологи                                                         Газарзүй
1-р Байр Номундарь 8Б                               1-р байр Урангоо 9Б
2-р Байр Мөнхгэрэл 9А                                2-р байрОтгонсүрэн 9А
3-р Байр Дэлгэрмаа 8Б                                3.-р байр Мөнхлхагва 9А
4-р Байр Энх-Амгалан 8А                4-р байр Нарантуяа 9А
5-р Байр Ганбаяр 8А                         5-р байр Ундармаа 9Б
4-н хичээлийн нэгдмэл агуулга
1-р Байр   Даваардолгор 9А
2-р Байр   Урангоо 9Б
3-р Байр    Ундармаа 9Б
4-р Байр   Дэлгэрмаа 8Б
5-р Байр   Азбилэг 9А                   тус тус байр эзлэв.
      Г.Мөнхдалай
Мэдээ: “ Монгол ёс заншил “ сэдэвт уралдаан.
ТНС судлагдахууны багийн багш нар 2016 оны 02 сард 7абв ангийн сурагчдын дунд “ Монгол ёс заншил” сэдэвт уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 7абв ангийн нийт сурагчид болон  ангиас 5 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон. 7а ангийн “ Дөрвөн бэрх “ нэртэй баг , 7б ангийн “Цагаан сар”нэртэй баг, 7в ангийн “ Бид чадна” нэртэй баг оролцсон. “Монгол ёс заншил “ сэдэвт уралдаан багийн мэндчилгээ, багийн гишүүдийн дундах асуулт хариулт, шагай шүүрэлт, шагай няслах, шагай таах, морь уралдуулах, багийн ахлагчдын асуулт хариулт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан. Уралдааныг ТНС судлагдахууны багийн багш нар, дадлагын оюутны хамт шүүж 1-5 оноогоор дүгнэж багуудыг нийлбэр оноогоор байр эзлүүлсэн. 1-р байр 62 оноогоор 7 б ангийн “ Цагаан сар “ нэртэй баг, өргөмжлөл, 2-р байр 55 оноогоор 7в ангийн “ Бид чадна” нэртэй баг, өргөмжлөл, 3-р байр 36 оноогоор 7а ангийн “ Дөрвөн бэрх “ нэртэй баг, өргөмжлөл эзэлсэн.
Сурвалжагч. Т.Янжинлхам
Мэдээ: “Англи хэл” “Монгол хэл” “Нийгэм судлалын” хичээлийн
 ЭЕШ-ын сорилго .
Англи хэлний судлагдахууны багийн багш нар, монгол хэлний судлагдахууны багийн багш нар, ТНС судлагдахууны багийн багш нар хамтран 2016 оны 03 сарын 02 нд 12-р ангийн сурагчдын англи хэл, монгол хэл, нийгэм судлалын хичээлийн түвшинг тогтоох, ЭЕШ–нд бэлтгэх, судлагдахууны багийн хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ сорилгыг авсан. Сорилгонд 12а ангийн 29 сурагч, 12б ангийн 21 сурагч, 12в ангийн 28 сурагч нийт 78 сурагч оролцохоос сорилгонд 3 ангийн 55 сурагч \ 12а 22 сурагч, 12б 11 сурагч, 12в 22 сурагч \ хамрагдсан. Сорилгонд оролцсон сурагчид англи хэлний 20 тест, монгол хэлний 20 тест, нийгэм судлалын 20 тест нийт 60 тестын даалгаврыг 80 минутын хугацаанд гүйцэтгэсэн. Сорилгын засалтыг мэргэжлийн багш нар хийж, 3 хичээлийн тестийн дундаж оноогоор сурагчдыг байр эзлүүлсэн.   1-р байр 71,6 оноогоор 12в ангийн сурагч Билгүүнсаран өргөмжлөл, 2-р байр 68,3 оноогоор 12в ангийн сурагч Намдагмаа өргөмжлөл, 65 оноогоор 12в ангийн сурагч Бат-орших өргөмжлөл эзэллээ.
Сурвалжлагч. Э.Энхзул.

Мэдээ: “Та битгий уурлаарай ” уралдаан.
ТНС судлагдахууны багийн багш нар 2016 оны 03 сарын 03 нд 8абв ангийн сурагчдын түүхийн мэдлэг , чадварыг түүхийн 5 айгаар үнэлэх, харьцуулалт хийх зорилгоор “ Та битгий уурлаарай” өртөө уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 8абв ангийн нийт сурагчид болон  ангиас 5 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон.
 “Та битгий уурлаарай” өртөө уралдаанд оролцсон багийн 5 сурагч  Түүхэн зүтгэлтэн ай-түүхэн зүтгэлтнийг нэрлэж намтрыг ярих, Түүхэн газар нутаг ай- газрын зурагт ажиллах, Түүхэн цаг хугацаа ай- түүхийн он тооллын бодлого бодох, Түүхэн баримт эх сурвалж ай- эх сурвалжид ажиллах, Түүхэн сургамж ай- эх сурвалжид ажиллах даалгавар гүйцэтгэсэн. Ангиас 1 сурагч оролцсон Хөгжөөн дэмжигчдийн уралдаан асуулт хариултын төрлөөр явагдсан. Энэ уралдаан Та битгий уурлаарай тоглоомын дүрмийн дагуу \ давуу эрх, шагнал, торгууль, асуулт хариулт \ явагдсан нь онцлогтой байсан. Уралдааныг ТНС судлагдахууны багийн багш нар, дадлагын оюутан, зочин сурагчийн \ 11д анги Б.Болормаа \ хамт шүүж 1-5 оноогоор дүгнэж багуудыг нийлбэр оноо болон та битгий уурлаарай дүрмийн дагуу байр эзлүүлсэн. 1-р байр  18 оноогоор 8 б ангийн  баг, өргөмжлөл, 2-р байр 12 оноогоор 8а ангийн  баг, өргөмжлөл, 3-р байр 10 оноогоор 8в ангийн баг, өргөмжлөл эзэлсэн.
Сурвалжлаг

No comments:

Post a Comment