Monday, March 14, 2016



     ТНС судлагдахууны багын танилцуулга
Багш Н.Баярмагнай
Алтан Өөлд овогт Нацагдоржийн Баярмагнай 1968 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн .1986-1990 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн сургууль,1986-1990онд Улсын багшийн дээд сургуулийг Түүх-Нийгмийн ухааны багш
мэргэжлээр төгссөн.1990-1991 онд Архангай аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд Арга зүйч- Зохион байгуулагч ,1991-1992 онд Архангай аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргаар ажиллаж байсан.1992 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 12 жилийн 3-р сургуульд Нийгмийн ухааны багшаар ажиллаж байна.   2012 онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “ Боловсролын Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан . Тэргүүлэх зэрэгтэй. Эхнэр 3 охины хамт амьдардаг.
Багш ДАНГААСҮРЭН ОВОГТОЙ МӨНХЗАЯА
Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1977 онд төрсөн.1985-1995 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургууль төгссөн.1995-1999онд УБИСийг Түүх нийгмийн  ухааны багш мэргэжлээр төгссөн. Магистрантур . Мэргэжлийн “Заах аргач” зэрэгтэй. Ажлын туршлага :  1999-2001он Архангай аймгийн  Цэцэрлэг суманд Түүх нийгмийн ухааны багшаар, 2001-2005 он Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн                          цогцолбор III сургуульд Түүх нийгмийн ухааны багш,  2005-2010 он Хүмүүн цогцолбор III сургуульд нийгмийн ажилтан, 2011-2016 Нийслэлийн БЗД-ийн 120  дугаар бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр, 2016 оны 02 сараас тус сургуульд Түүх нийгмийн ухааны багшаар  ажиллаж байна.
Шагнал :   2004 он МЗХы “Тэргүүний сэхээтэн залуу медаль”
                  2005 он “Ахлах багш ” цол тэмдгээр
                  2006 он  Монголын хүүхдийн байгууллагын “Сайн үйлс медаль”
                  2007 он Архангай аймгийн засаг даргын жуух бичгээр
                  2015 он БСШУЯ-ны  “Жуух бичиг” ээр тус тус шагнагдсан.
Багш С.Алтансувд
Боловсролын байгууллагад 15 жил ажилласан. МУИС-н харьяа Тэнгэр дээд сургууль “Нийгмийн ухааны” ангийг 1996-2001 онд  төгссөн.   Ам бүл 3 .   Түүх-Нийгмийн багш . Заах аргач мэргэжлийн зэрэгтэй. 1985-1995 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг  10 жилийн 21 –р дунд сургуулийг төгссөн. 2001-2004  онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 3 сургуульд , 2004- 2010 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 28-р дунд сургуульд Түүх-Нийгмийн багшаар ажиллаж байсан.  2013 онд Аймгийн илтгэлийн уралдаанд 3 байр эзэлж байсан. 2011оноос өдгөө хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 сургуульд Түүх-Нийгмийн багшаар ажиллаж байна.
                  2005 он МЗХы “Тэргүүний сэхээтэн залуу медаль”
                  2006 он “Ахлах багш ” цол тэмдгээр
                  2009, 2010  онд “ Ээлтэй багш”
                  2014 онд  сургуулийн ёс зүйн хорооны “Ёс зүйтэй багш “     
                  2015 онд ҮЭ-н “Хүндэт тэмдэг”
                  2016 онд ҮЭ-н Өргөмжлөл тус тус шагнагдсан.

Багш Л. Алтанцэцэг
Л.Алтанцэцэг миний бие 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1988- 1998 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II дунд сургуульд, 1998-2004 онд ХИС–д тус тус элсэн суралцаж, “Түүх нийгмийн багш, Соёлын жуулчлалын менежер” мэргэжлээр төгссөн. 2004-2005 онд Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” I дунд сургуульд, 2008-2012 онд Чулуут сумын ахлах сургуульд түүх, нийгмийн багш, 2013 оноос Хүмүүн цогцолбор III сургуульд түүх нийгмийн багшаар ажиллаж байна. Чулуут сумын Ахлах сургуулийн “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд тогтмол оролцож, 2009 онд хоёрдугаар, 2010 онд тэргүүн, 2012 онд гуравдугаар байруудад тус тус шалгарч байна. 2010 онд аймгийн “Бүтээлч багш та” тайлан уулзалтанд оролцож байсан. 2013 онд БМДИ – ийн таван жилийн, мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурч батламж авсан. 2013 онд Хүмүүн цогцолбор III сургуулийн   “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд оролцож хоёрдугаар байр эзэлсэн. 2012 онд аймгийн БСГ-ын “Ахлах багш” цол тэмдгээр шагнагдсан. 2013 онд “Заах аргач багш ” зэрэг авсан.
Багш Г.Анхбаяр
Архангай аймгийн Цахир суманд төрсөн.
МУБИСийн Түүх нийгмийн ухааны сургуулийг 2009 онд төгссөн.
Түүхийн багш Архивч мэргэжилтэй
Боловсролын байгууллагад 4 жил ажилласан.
 Ам бүл 3
 

No comments:

Post a Comment